Тэмцээний мэдээ

“АСТ-2011” ТЗЭ-ийн шуурхай ажиллагааны ажиллагсдын дундах ажил мэргэжлийн уулзалт-уралдаан тэмцээн

ТЗЭ-н шуурхай ажиллагааны ажиллагсдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, шуурхай ажиллагааны ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор уулзалт, ярилцлага болон ажил мэргэжлийн II  уралдаан   2011оны 10 дугаар сарын 21-ний өдөр Диспетчерийн Үндэсний Төвийн  байранд амжилттай  зохион байгуулагдсан.

Энэ удаагийн уралдаанд нийт 17  багийн  68 шуурхай ажиллагааны хүмүүс оролцож өөрсдийн мэдлэг оюун ухаанаараа өрсөлдлөө. Энэ нь уламжлал болгон Төв Диспетчерийн албанаас зохион байгуулж байгаа хоёр дахь арга хэмжээ бөгөөд  анхны уулзалт, уралдаан  2008 онд амжилттай явагдаж өнгөрсөн билээ.

Уралдаан  2 шаттай явагдсан ба эхний  шатанд 17 баг  “Дулааны цахилгаан станц”,”Цахилгаан дамжуулах сүлжээ””Цахилгаан түгээх сүлжээ”,”Дулааны сүлжээ” гэсэн 4 хэсэгт   хуваагдан өрсөлдөж ялагчийг тодруулан улмаар хэсэг бүрээс шалгарсан 4 баг хоорондоо өрсөлдөж эхний 4 байрыг шалгаруулах журмаар явагдсан.

Уралдааны журмаас дурдвал:

Нэгдүгээр шат:  3 үеэс  бүрдэнэ. Шуурхай ажиллагааны дүрэм, зааврын талаар мэдлэгээрээ эхний 2  үет, багийн ахлагчын сэтгэн бодох чадварыг шалгаж IQ –ийн асуултуудад хариулах ба  бэлдэх хугацаа 1 мин байсан. Хариулт бүрийн дараа зөв хариултыг дэлгэцэнд нийтэд харуулан  шүүгчид  зохих оноог өгнө. Асуулт тус бүр 0-оос 5 хүртэл оноогоор дүгнэгдэнэ. Оноо тэнцсэн тохиолдолд нэмэлт асуултаар тухайн хэсгийн ялагчийг тодруулна.

Хоёрдугаар шат:  4 хэсгээс шалгарсан 4 баг энэ шатанд хоорондоо “ Эрчим хүчний хууль”, “ Нэгдсэн сүлжээний дүрэм”, “Цахилгаан байгууламжын дүрэм “ болон онолын нийтлэг сэдвээр өрсөлдөнө. Өрсөлдөх дараалал нь эхний шаттай ижил хэлбэрээр явагдах ба багийн мэндчилгээ нэмэгдэж оноог дүгнэнэ.

Уралдаан  2 шатаар явагдаж багууд төгсгөлийн шатанд аваргуудаа шалгаруулан тэргүүн байранд ЭБЦТС-ний “Эрдэнэт түгээх” баг, дэд байранд   ТБЦДСК-ний ЭХСалбарийн “Мөнхийн гэгээ” баг,  гуравдугаар байранд  Дархан ДЦС-ын  “Бурхантын илч”, шагналт байранд  Дархан дулаан сүлжээ ХК-ний iQ баг   тус тус оров. Тэмцээнийг ЭБЭХЯ,ЭХГ,ЭХЗГ, ДҮТ-ийн төлөөлөлөөс бүрдсэн шүүгчдийн баг шүүж явууллаа. Шүүгчдийн  бүрэлдхүүн уралдаанд оролцогчидын идэвхи болон  уралдааны ач холбогдлыг  өндрөөр үнэлэн цаашид 2 жил тутам уламжлал болон зохион байгуулах, ЭБЭХЯ-ны шилжин явах цом, ЭХГ-ын өргөмжлөлийг бий болгохоор  тогтлоо.

act-2011

Тэмцээний явцыг шүүгчдийн бүрэлдэхүүн удирдан явуулах ба доорхи үзүүлэлтүүдийг харгалзан 5 онооны зарчмаар оноо өгч багийн нийлбэр дүнгээр шалгаруулна.

Үүнд:

  • Асуултанд хугацаандаа бэлдсэн эсэх
  • Асуултанд оновчтой, тодорхой хариулсан байдал
  • Мэндчилгээ
  • Нийт арга хэмжээнд оролцож байгаа багийн идэвх чармайлт, сахилга бат,

цаг барилт г.м