Шуурхай ажиллагсдын зөвлөгөөн 2012 он

Эрчим хүчний салбарын ТЗЭ-дийн шуурхай ажиллагааны  ажиллагсадын  зөвлөгөөн зохион  байгуулах удирдамж

Нэг. Зорилго

Эрчим хүчний салбарын ТЗЭ-дийн шуурхай ажиллагааны өмнө тавигдаж байгаа зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор уламжлал болон  явагдаж байгаа ХIзөвлөгөөннь Нэгдсэн сүлжээнд болон тусдаа ажиллаж байгаа ТЗЭ-дийн Шуурхай ажиллагаанд ажиллагсадын 2011-2012 онд хийсэн ажлыг дүгнэж, 2012-2013 оны өвлийн их ачааллыг давахад шуурхай ажиллагааны ажиллагсадын өмнө тавигдаж буй шаардлага, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, шуурхай ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах, ТЗЭ-дийн шуурхай ажиллагааны ажиллагсадын ажлын уялдаа холбоог  сайжруулж,  боловсронгуй болгох чиглэлийг гаргана.

Эрчим хүчний салбарын шуурхай ажиллагаанд гарч ирж буйшинэ зорилт, гарч байгаа хүндрэл, түүнийг даван туулах арга зам, цаашид авах арга хэмжээний тухай санал бодлоо солилцоно.

Хоёр. Зөвлөгөөний явагдах  газар, хугацаа

2012 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 09:00 цагаас  ДҮТ ХХК-ийн 501 тоот танхимд зохион байгуулж явуулна.

Гурав. Оролцох хүмүүс

Зөвлөгөөнд нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллаж байгаа  цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх ТЗЭ –дийн, мөн   Баруун болон Зүүн бүсийн эрчим хүчний систем, Алтай Улиастайн эрчим хүчний систем Даланзадгадын ДЦС, Багануурын ДС, Эрдэнэт УБҮ-ийн ДЦС, МСS Ухаа-Худаг, Клийн Энержи компанийн шуурхай ажиллагаанд ажиллаж байгаа диспетчер инженерүүд, ээлжийн дарга нар, дэд станцын ээлжийн инженер ажилтан нар болон  удирдах  инженер техникийн ажилтанууд оролцоно. Байгууллагууд оролцох хүмүүсийн нэрсээхяналтын тоог баримтлан  10-р сарын  19–ний дотор ДҮТ ХХК-д ирүүлэх шаардлагатай. ( Нэг  байгууллагаас  3 – аас илүүгүй  хүн байна.)

Дөрөв. Зохион байгуулалт

  • ТЗЭ-дийн холбогдох хүмүүс тавигдах илтгэлийнхээ төслийг  урьдчилан бэлтгэж зөвлөгөөнийг зохион байгуулагчдад электрон хэлбэрээр (  MS Powerpoint)  10-р сарын 19-ний дотор бэлэн болгож  ирүүлсэн байна.
  • Зөвлөгөөний бэлтгэлийг бүрэн хангаж,  зөвлөгөөнд оролцогсодыг бүртгэх үйл  ажиллагаа  уг өдрийн 09:00– 09:30 цагт ДҮТ ХХК-ийн байранд  явагдана.

Тав.Танилцуулгад тавигдах шаардлага

Үргэлжлэх хугацаа   20 мин байна. ТЗЭ байгууллагын  ерөнхий танилцуулга, сурталчилгаа  20 %-иас  хэтрэхгүй байх  ба   шуурхай үйл ажиллагааны Х  зөвлөгөөнөөс хойш хийгдсэн ажлууд,  шуурхай ажиллагааны үйл ажиллагаа, гарч байгаа  хүндрэлүүд,  цаашид авч хэрэгжүүлэх  арга хэмжээ, хийгдэж байгаа техник технологийн шинэчлэлтүүдийн  талаархи  саналуудыг багтаасан байна. Электрон хэлбэрээр файлын хэмжээ  1Мбайтаас хэтрэхгүй байна. Зайлшгүй бичигдэх зүйлс:  ТЗЭ-н нэр,  танилцуулга хийх хүний нэр,  хийх танилцуулгын нэр,  хаяг,  утас,  e-mail .

Зургаа. Зөвлөгөөнийг зохион байгуулах  бэлтгэл ажил

ДҮТ нь уг зөвлөгөөнийг зохион байгуулж явуулах ба бэлтгэл ажилтай холбоотой болон бусад асуудлаар  ТДА – тай харьцана.

Холбогдох утас: 341778, 341937, факс: 343467:

Балжинням.Г99996575 e-mail:baljaa@ndc.energy.mn

Ганбат.Б 99092141, e-mail:bganbat@ndc.energy.mn

Танилцуулга, илтгэлүүд