Шуурхай ажиллагсдын зөвлөгөөн 2014 амжилттай боллоо

Эрчим хүчний салбарын ТЗЭ-дийн шуурхай ажиллагаанд ажиллагсадын зөвлөгөөн зохион байгуулагдлаа. “ДҮТ” ХХК-иас Монгол Улсад диспетчерийн алба үүсч хөгжсөний 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд эрчим хүчний салбарын ТЗЭ-дийн шуурхай ажиллагаанд ажиллагсадын XII зөвөлгөөнийг 2014.04.24-ний өдөр Улаанбаатар хотод амжилтттай зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд ЭХЯ болон Монгол цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх дамжуулах түгээх ТЗЭ төрийн өмчит болон хувийн хэвшлийн 34 байгууллагын 100 гаруй төлөөлөгчид оролцов. Уг зөвлөгөөн дээр салбарын шуурхай ажиллагаанд тавигдаж буй шаардлага, түүнийг хэрэгжүүлэх арга зам, хариуцлагыг өндөржүүлэх, ажлын уялдаа холбоог сайжируулах зорилгоор дараах илтгэлүүдийг тавьж хэлэлцсэн.

Үүнд:

  • Эрчим хүчний салбарын бодлого, хэтийн төлөв
  • НС-ний 2013-2014 оны өвлийн их ачааллын горим, ажиллагааны тухай
  • ША-ны ажиллагсадын ажлын алдаа дутагдалын талаар
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх төрийн бодлогын хэрэгжилтэд учирч буй бэрхшээл
  • Горим төлөвлөлт, тооцоо судалгааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага
  • Эрчим хүчний зах зээлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ
  • РХА-ийн баримталж буй бодлого, цаашид авах арга хэмжээ
  • Салбарын ША-ны холбоо, хяналт мэдээллийн систем, тоолуурын нэгдсэн системийн ажиллагаа, гарч байгаа хүндрэл, цаашид авах арга хэмжээ.

Түүнчлэн төлөөлөгчид өөрсдийн байгуулагад хэрэгжиж байгаа техник технологийн шинэчлэлийн ажлын явц үр дүнгийн талаар танилцуулга хийсэн. Зөвлөгөөний төлөөлөгчид шуурхай ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах, хариуцлагыг өндөржүүлэх, ажиллагсдын уялдаа холбоог сайжируулах, боловсронгуй болгох талаар тодорхой зөвлөмжийг гаргаж санал нэгтэй баталлаа. Энэхүү зөвлөгөөн дээр шуурхай ажиллагаанд идэвх зүтгэл, амжилт гарган ажилласан ДДЦС ТӨХК-ийн ээлжийн инженер Б.Батжаргал, ЦДҮС ТӨХК-ийн Улаанбаатар салбарын ээлжийн инженер Ж.Эрдэнэсувд нар ДҮТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын нэрэмжит шагнал хүртлээ.

Танилцуулга, илтгэлүүд