ACT – 2013 тэмцээний мэдээ

“АСТ-2013” ТЗЭ-ийн шуурхай ажиллагааны ажиллагсдын дундах ажил мэргэжлийн уулзалт-уралдаан тэмцээн

2013 оны 10 дугаар сарын 18-ний өдөр ТЗЭ-н шуурхай ажиллагааны ажиллагсдын дунд ажил мэргэжлийн “АСТ” уулзалт-уралдаан ДҮТ-ийн байранд амжилттай явагдаж өнгөрлөө. Энэхүү гурав дахь удаагийн уралдаанд үйлдвэрлэх, дамжуулах, түгээх ТЗЭ 22 байгууллагын нийт 24 баг оролцож ААД, ТАД, ЭХ тухай хууль, IQ, НСД –ийн мэдлэгээрээ авьяас чадлаа сорив. Нийт 2 шаттай явагдсанаас хоёрдугаар шатанд ДЦС-4 ТӨХК-ийн “Эрчим”, УБЦТС ХК-ийн “Чадал”, ЦДҮС ХК-ийн Зүүн өмнөд бүсийн “Зөв”, ББЭХС-ийн “Увс нуур”, ДЦС-3 ТӨХК-ийн “Хос эрчим”, ДДЦС ТӨХК-ийн “Тулгын гурван чулуу” багууд шалгаран үлдсэн ба 41,1 оноогоор “Увс нуур” баг түрүүлж, “Зөв”, “Эрчим”, “Хос эрчим” багууд удаалж мөнгөн шагнал, өргөмжлөл, цомоор шагнууллаа.