buy office 2016 key buy office 2016 key cheap windows 10 key cheap windows 10 key Windows 10 Home Key Office Professional Plus 2016 Key Office Professional Plus 2013 Key Office Professional Plus 2010 Key

РХА-ИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Эрчим хүчний салбарын “Реле хамгаалалт автоматикийн үе үеийн инженерүүдийн зөвлөлдөх уулзалт”-ыг 2015 оны 11-р сарын 6-ны өдөр Диспетчерийн үндэсний төв           /ДҮТ ХХК/-ийн Реле хамгаалалт автоматик /РХА/-ийн алба амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Аж үйлдвэрийн гавъяат ажилтан ахмад инженер Р.Пүрэвсүрэн, Д.Нанжаа, ахмад багш Б.Мандах, МУ-ын зөвлөх инженер Ё.Дондог, З.Шагдар, Н.Бархас, С.Ваанчиг нарын реле хамгаалалт автоматикийн 20 гаруй ахмад инженерүүд, салбарын үйлдвэр компаниудын дунд, залуу үеийн инженерүүдийн төлөөлөл оролцов.

Уулзалтын үйл ажиллагаанд ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын дарга, РХА-ийн Мэргэжлийн зөвлөлийн дарга Ц.Баярбаатар, ДҮТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Цогтбаатар, дэд захирал бөгөөд ерөнхий диспетчер Г.Балжинням нар  оролцож үг хэлэв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр ДҮТ ХХК-ийн РХА-ийн албаны дарга Б.Төрбат “РХА-ийн байгууламжийн өнөөгийн байдал”, ЭХИС-ийн багш Ч.Нацагдорж “РХА-ийн орчин үеийн техник технологийн дэвшил” сэдвээр тус тус дэлгэрэнгүй танилцуулга хийв. Ахмад инженер Б.Пүрэвжав өөрийн судалсан материалд үндэслэн “Ухаалаг системийг нэвтрүүлэхийн ач холбогдол”-ын талаар сонирхолтой шинэлэг мэдээллийг өгөв. Цахилгаан тоног төхөөрөмжийг гэмтэхээс хамгаалах, аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх, системийн тогтвортой найдвартай байдлыг хангах зориулалт бүхий цахилгаан системийн цохилох зүрх болсон “Реле хамгаалалт автоматик”-ийн байгууламжийн өнөөгийн үйл ажиллагаатай уялдсан дүгнэлтүүд болон хэтийн хөгжил дэвшлийн талаар харилцан зөвлөлдөж ахмад инженерүүд үнэтэй зөвлөмж зөвлөгөө, саналуудыг гаргаж тавив.

МУ-ын анхны цахилгааны инженер Р.Пүрэвсүрэн зөвлөлдөх уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж санал бодлоо илэрхийлэв. Зөвлөлдөх уулзалтын үеэр РХА-ийн үе үеийн инженерүүдтэй холбоотой материал, фото зураг, сэтгүүл, техникийн баримт бичиг, схем, заавруудаас тавьж үзүүлсэн нь оролцогсдын таашаалд нийцэж сонирхол татсан арга хэмжээ боллоо. Хөтөлбөрийн дагуу “110/35/10 кВ-ын Шинэ Яармаг дэд станц”-ын шинэ бүтээн байгуулалттай РХА-ийн инженерүүдийг танилцуулав.