400 Bad Request
400 Bad Request
Please forward this error screen to 109.203.124.146's WebMaster.

Your browser sent a request that this server could not understand:

  • (none)/ws9.txt (port 80)

“АСТ-2015” ТЗЭ-ийн шуурхай ажиллагааны ажиллагсадын дундах ажил мэргэжлийн уулзалт-уралдаан тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

ACT 2015

“ДДЦС” ТӨХК-н 50 жилийн ойг угтаж ТЗЭ-ийн шуурхай ажиллагааны ажиллагсадын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, шуурхай ажиллагааны ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2015 оны 4-р сарын 24 -ны өдөр ажил мэргэжлийн уралдааныг “ДДЦС” ТӨХК-тай хамтран амжилттай зохион байгуулж өнгөрлөө. Энэхүү дөрөв дэх удаагийн уралдаанд үйлдвэрлэх, дамжуулах, түгээх ТЗЭ 19 байгууллагын нийт 23 баг оролцож Цахилгаан, Дулааны онолын мэдлэг, ААД, ТАД, Эрчим хүч болон Хөдөлмөрийн тухай хууль, НСД, Цахилгаан байгууламжид гарсан  Аваари устгах заавар, Цахилгаан байгууламжид сэлгэн залгалт хийх ерөнхий заавар –ийн мэдлэгээрээ авьяас чадлаа сорив.

Энэ удаагийн тэмцээн өмнөх тэмцээнүүдийг бодвол зарим талаар онцлогтой болж өнгөрлөө. Удирдамжийн дагуу 2-р шатанд 6-н баг шалгарах ёстой байсан боловч, багуудын өрсөлдөөн жигд хүчтэй байсан тул шүүгч нар зөвлөлдөж 8-н баг шалгаруулахаар болсон ба 1-р шатны оноо тэнцүү байсан багуудаас нэмэлт шалгаруулалт явуулж 2-р шатанд  оролцууллаа. Ухаахудаг ЦС “New star”, УБЦТС “Чадал, ЦДҮС-ЗӨБ “Зөв”, ДЦС-4 “Эрч хүч”, ДЦС-3 “Чанар”, УБТЗ “Хос Эрчим”, АУЭХС “Жаргадаггүй нарны эзэд”, Чойбалсан ДЦС “EAST” багууд тэмцээний 2-р шатанд Аваари устгах, сэлгэн залгалт хийх, онцгой байдал үүссэн үед ажиллах ур чадвар, багийн ажиллагаа зэрэг авьяасаа сорьсон 4-н төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр 19,1 оноогоор ДЦС-4 ТӨХК-ний “Эрч хүч” баг тэргүүн байр эзэлж 16,6 оноогоор ЦДҮС-ТӨХК-ний ЗӨБ Салбарын “Зөв” баг, 14,3 оноогоор Чойбалсан ДЦС “EAST” багууд удаалж мөнгөн шагнал, өргөмжлөл, цомоор шагнууллаа.